Lyrics

Миний нутгийн хөх тэнгэр Мөнх мандах шаргал наран Дов толгод уудам хөндий Дөрвөн зүг найман зовхис Алтай хангайн сүрлэг уулс Ар Монголын эзэнт гүрэн Монгол гэдэг нэрийн дор Мөнх мандсан үнэн түүх Далай Чингис эзэнтэй Даяар дуурсах их Монгол Тэнгэр мэт дуурсгалтай Туурайн төвөргөөнт Монгол түмэн Өө-өө-өө-өө-өө-өө-өө Өө-өө-өө-өө-өө-өө-өө Гал усаа тахиж ирсэн Газар шороог дээдэлж шүтсэн Их хаадын удам угсаа Эгнэгт дуурсах Монгол мину Уудам сайхан тал нутаг Уран хуурын эгшигт татлага Уртын дууны уухай түрлэг Унаган хүлгийн уянгат гийнгоо Төр түмэн нь өлзий хишиг Тулгар төр нь эзэн Чингис Түмэн үеийн түүхт соёл Тэнгэр хишигт хөх Монгол Өө-өө-өө-өө-өө-өө-өө Өө-өө-өө-өө-өө-өө-өө Өүлэн эхийн ачлал сургааль Өндөр дээд босоо бичиг Өргөн уудам тал нутаг Өвөг дээдсийн нандин шүтээн Үе дамжсан Монгол түмний Өргөө нь байсан Хар хорум Өдгөө цагийн Монгол түмний Өвлөж авсан эх өлгий Өглөө эртийн мандах наран Өнө мөнхийн эзэн заяа Өвлөж ирсэн зан заншил Үүрд мөнхийн Монгол заяа Өө-өө-өө-өө-өө-өө-өө Өө-өө-өө-өө-өө-өө-өө Өө-өө-өө-өө-өө-өө-өө Өө-өө-өө-өө-өө-өө-өө
Lyrics powered by www.musixmatch.com
Get up to 2 months free of Apple Music
instagramSharePathic_arrow_out