Lyrics

Эрдэнийн зүйлээр бөөлжөд байдаг Эрүү цагаан хулгана нэгэн жил Эвэр сүүл нь тэнцүүхэн байдаг Эзэндээ ээлтэй үхэр хоёр жил Арын модонд алаглаад байдаг Алаг эрээн бар гурван жил Дэлхий дээгүүр дэгдээд байдаг Дэлдэн чихтэй туулай дөрвөн жил Хөх тэнгэрт хүржигнээд байдаг Хүч ихтэй луу таван жил Цаг үргэлж цагиргалаад байдаг Цагаан эрээн могой зургаан жил Цагийн газрыг товчлоод байдаг Цомбон туурайтай морь долоон жил Хотгор газрыг хорголоороо дүүргэдэг Хотондоо ээлтэй хонь найман жил Үзсэн бүхнээ элэглээд байдаг Элбэчин эрдэмтэй бич есөн жил Таван жингээр донгодоод байдаг Тархиндаа улаатай тахиа арван жил Хот газрын хамгаалаад байдаг Хон хон дуутай нохой арваннэгэн жил Арын газрын хадраад байдаг Алтан соёотой гахай арванхоёр жил
Lyrics powered by www.musixmatch.com
Get up to 2 months free of Apple Music
instagramSharePathic_arrow_out