Credits

PERFORMING ARTISTS
Erdenechimeg G
Erdenechimeg G
Performer
COMPOSITION & LYRICS
Javkhlan Samand
Javkhlan Samand
Songwriter
Erdenebat Tsendee
Erdenebat Tsendee
Songwriter

Lyrics

Эжий эх газартаа хайраа шингээж дээдлэн сүслэн мөргөе өө Энх цагаан сарандаа хүслээ шивнэн даатган залбирч мөргөе өө Уул усны лус савдаг сэр Ураг олны золбоо хийморь мандаж байг ээ Улс Монголынхоо сүр хүчийг Хурайлан дуудая аа Хурайлан хурайлан дуудая аа Ээ-ээ-ээ саран мину Өө-өө-өө тэнгэр мину Өнөд мөнх хөх тэнгэр мину Эцэг дээд тэнгэртээ хүслээ шивнэн алдлан сүлдлэн мөргөе өө Ээлийн их нарандаа цацлаа өргөн даатган залбирч мөргөе өө Хас төрийн их цадиг сэр Хамаг олны заяа зол нь дэлгэрч яваг ээ Хөх Монголынхоо сүр хүчийг Хурайлан дуудая аа Хурайлан хурайлан дуудая аа Ээ-ээ-ээ наран мину Өө-өө-өө тэнгэр мину Өнөд мөнх хөх тэнгэр мину Өндөр их дээдэстээ итгэлээ илгээн талархан сөгдөн мөргөе өө Өр дулаан галдаа өргөлөө өргөн даатган залбирч мөргөеөө Хаан суу зал чинь үнэн сэр Хотол олны үрс нь энх амгалан байг ээ Хамаг Монголынхоо сүр хүчийг Хурайлан дуудая аа Хурайлан хурайлан дуудая аа Ээ-ээ-ээ голомт мину Өө-өө-өө тэнгэр мину Өнөд мөнх хөх тэнгэр мину Өнөд мөнх хөх тэнгэр мину Тэнгэр мину Тэнгэр мину
Lyrics powered by www.musixmatch.com
Get up to 2 months free of Apple Music
instagramSharePathic_arrow_out