Listen to Uvliin Uyanga by MOLBOYZ

Uvliin Uyanga

MOLBOYZ

Hip-Hop/Rap

3,580 Shazams

Lyrics

Будрах цас Яг чиний минь царай шиг Цав цагаахан Гадаа дулаахан Цаг уур аятайхан Цасан хүн хийж тоглох уу? Эсвэл зүгээр хараад зогсох уу? Чамд аль нь гоё байна? Чи минь надад хэлээч Чи минь надад шивнээч Цас хаялах гудмаар ганцаар дуугаа аялан алхана UB-гийн салхи чамайг эзгүйд нэг л жихүүн үлээнэ Айзам явах хөгжимд бодолдоо чамтай вальс эргэнэ Өвөл хаврыг хүлээдэг шиг би чамайг хүлээнэ Чамайг хүлээх хугацаа хамгийн гол нь Чи хүйтэн сэтгэлийг минь дулаанаар дүүргэж болно Өдөр шөнөгүй чиний тухай бодон тархиа ноолно Өвлийн өдрүүд хүйтэн ч чамтай байхад зайрмаг идээд зүгээр л chillin' Өнгөрсөн шөнийн зүүд дэндүү cool байлаа Өглөө уусан кофе so good lala Жазз хөгжим сонсон цонхоор харна үүр цайлаа Кофе уугаад чамайг бодох нь миний mood байлаа Будрах цас Яг чиний минь царай шиг Цав цагаахан Гадаа дулаахан Цаг уур аятайхан Цасан хүн хийж тоглох уу? Эсвэл зүгээр хараад зогсох уу? Чамд аль нь гоё байна? Чи минь надад хэлээч Чи минь надад шивнээч Өвлийн шөнөөр гэр лүүгээ харихаар яаран алхана Өөдөөс шүхэрлэн буух цасан ширхэг хаялна Танил гудамж, танил үнэр, танил мэдрэмж Дурсамж сэдрээж, ээдрээт олон асуудлаас болж Таагүй мэдрэмж төрдөг гэдэг нь мэдээж Гэхдээ энэ бүхнийг даван туулах чи минь миний дэргэд ирдэг Хэдхэн өдөр хамт байхгүй л бол санаж бэтгэрдэг Эргээд хамт байх өдрүүд олон гэдгийг мэдэхээр Сэтгэл дотор уужирч ирдэг Гэртээ ороод ирэхэд Санасан шүү гэж намайг тэврэн чи минь угтан мишээнэ Хичнээн сайхан чинийхээ төлөө би бүгдийг хийнээ Oh baby Будрах цас Яг чиний минь царай шиг Цав цагаахан Гадаа дулаахан Цаг уур аятайхан Цасан хүн хийж тоглох уу? Эсвэл зүгээр хараад зогсох уу? Чамд аль нь гоё байна? Чи минь надад хэлээч Чи минь надад шивнээч Мэдрэхийг хүсч байна хүүхэд насны дурсамжуудыг Бүгдийг нь санаж байна тэртээх он жилүүдийг Анхны тэврэлт, анхны үнсэлт, анхны дурсамж бүрийг Ахин мэдэрмээр байна чамтай өнгөрүүлсэн мөч бүрийг Зөвхөн надад таалагдах гэж гаргадаг чиний царайг Зөвхөн надтай ярьдаг байсан өөр өнгийн хоолойг Зөвхөн би л түүний дэргэд юм чинь гэж гомдоосон Зөрүүд зан гаргаж чамайг өөрөөсөө холдуулсан Тэр үед ойлгосон чамайг чухал хүн байсан гэдгийг Тэр цагаас хойш хүлээсэн чамайг хэзээ эргэж ирэхийг Алдаж болохгүйг ойлгуулсан анхны хайр минь чи Чам шиг охиныг хэзээ ч дааруулж болохгүйг ойлгосон би Хайр Чи хэзээ над дээр Ирэх юм бэ? Будрах цаснаар Чамтайгаа алхмаар үдэш вэ Будрах цас Яг чиний минь царай шиг Цав цагаахан Гадаа дулаахан Цаг уур аятайхан Цасан хүн хийж тоглох уу? Эсвэл зүгээр хараад зогсох уу? Чамд аль нь гоё байна? Чи минь надад хэлээч Чи минь надад шивнээч Би Чамайг санаж байна Би Тийм ээ чамайг үгүйлж байна Би Чамайг санаж байна Би Тийм ээ чамайг үгүйлж байна Yeah, чамайг үгүйлж байна
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out